ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ҮНДЭС
“Чөлөөлөлтийн үндэс”сургалт нь дөрвөн долоо хоногийн туршид үргэлжлэн явагдах бөгөөд долоо хоног бүрийн мягмар гарагийн оройны 18:30-цагаас явагддаг.
“Чөлөөлөлтийн үндэс” сургалт нь дотроо дөрвөн хичээлтэй бөгөөд хичээл тус бүр нь өөрийн гэсэн онцлогтой өөр хоорондоо уялдаа холбоотой. Эдгээр хичээлүүд нь хүмүүс бидний амьдралд олон асуулт болж ирсэн зүйлүүдэд бид Библиэс баттай хариултуудыг авдагт оршино. Үүнд:
1. “ХҮН” хичээл: энэхүү хичээлээр бид хамтдаа өөрийнхөө “би хэн бэ?” “би хаанаас эхлэлтэй вэ?” “би хаанаас ирсэн бас хаашаа буцах вэ?” “Хувьсалын онол хийгээд Бүтээлийн онол” гэх мэт амьдралын нэн чухал асуултуудыг нягтлан үзнэ. Та сармагчны үр удам юм уу? эсвэл Ертөнцийн Эзэн таныг гайхамшигтайгаар бүтээсэн бүтээл үү? гэсэн асуултуудад хариулт авах бөгөөд таны амьдралын утга учир, үүсэл гарал, зорилго хараа чиглэлыг энэ хичээлээр бид хамтдаа үзэх болно.
2. “СҮНСНИЙ ЕРТӨНЦ” хичээл: энэхүү хичээлээр бид хамтдаа сүнсний тухай авч үзэх бөгөөд сүнс гэж юу вэ? тэр үнэхээр оршин байдаг уу? гэсэн асуултуудад хариулт авах бөгөөд хүний нүдэнд харагдах хийгээд үл үзэгдэх ертөнцийн тухай буюу сайн муу сүнс гэж байдаг тухай бид хамтдаа дэлгэрэнгүй үзэх болно.
3. “БУРХАНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ” хичээл: энэхүү хичээлээр бид хамтдаа энэ олон замбараагүй бурхадуудын яг аль нь итгэж болох бурхан юм бэ? будда л гэнэ, бөө л гэнэ, кунз л гэнэ, бясалгалууд л гэнэ энэ олон замбараагүй шашинууд хаанаас үүсэлтэй юм бэ? хүмүүс яагаад олон янзын шашинд итгэдэг юм бэ? яг аль нь итгэж болох бидэнд амар тайвныг өгөгч, жинхэнэ үнэн зам хийгээд үл мөхөх амийг өгөгч, хайр энэрэл нигүүслийн бурхан юм бэ? гэсэн асуултуудад баттай хариулт авч төөрөгдөл мухардлаас гарах бөгөөд Ертөнцийн Эзэн гэж хэн бэ? бид яагаад заавал Есүс Христэд итгэх ёстой гэж, гэсэн асуултуудад Ариун Библиэс хамтдаа хариултуудыг авах болно.
4. “АВРАЛ” хичээл: энэхүү хичээлээр бид хамтдаа үхэл гэдэг хүн бүрийн тойрч гардаггүй дайрч өнгөрөөдөг үнэний тухай авч үзэх бөгөөд энэ хичээл нь “Чөлөөлөлтийн үндэс” хичээлийн гол цөм хичээл болдог. Үхэл таныг дуудах үед та хичнээн хөгшин залуу, баян ядуу, сайхан муухай, нийгмийн гарал зиндаа хэн байх нь огт хамаагүй та энэ ертөнцийг орхих л болно. Бид энэ ертөцнөд нүцгэн ирсэн, бас энэ ертөнцөөс нүцгэн буцдаг. Харин бид энэ ертөнцийг орхин одох үед бидний дээрх хичээлүүдэд тайлбарлаад байсан Ертөнцийн Эзэний өмнө очоод та бид энэ ертөнцөд хэрхэн амьдарч байсныхаа хариуцлагыг хүлээхээр шагнал буюу шийтгэлээ хүртэхээр зогсох болно. Гэхдээ таньд нэг зүйлийг сануулья. Хэрвээ та Есүс Христэд итгэдэг бол, түүнийг чин үнэнчээр дагадаг хийгээд Ертөнцийн Эзэний хүсэл дотор зөвт амьдардаг бол та мөнхийн диваажинд үүрд Бурхантай хамт байх тухай энэхүү “Аврал” хичээлээр дэлгэрэнгүй үзэх болно.
“Чөлөөлөлтийн Үндэс” сургалтын дөрвөн хичээлд хамрагдан төгссөн суралцагсад маань өөрийн зүрх сэтгэлдээ сонголтоо баттайгаар гаргасан шийдвэр дээрээ үндэслэн Аврагч Эзэн Есүс Христийг амьдралдаа урьж оруулан хүлээн авснаа батлан “Авралын баяр” хэмээх хөтөлбөрт сайн дураараа оролцох боломжтой болдог. Энэхүү “Авралын баяр” хөтөлбөр нь усан баталгаа хийлгэх, хамтдаа нөхөрлөж гэрчлэл хуваалцах сайхан цагуудыг хамтдаа өнгөрүүлдэг буюу сүнсээр дахин төрж, аврагдсаны баталгаа болсон баярын өдөр учраас “Авралын баяр” хэмээн нэрлэсэн юм. Эдгээр шинээр ирсэн суралцагсад маань “Чөлөөлөлтийн үндэс” сургалтын дөрвөн долоо хоногийн сургалтуудыг дүүргэсний дараа эсийн бүлгүүдэд хуваарилагдан хамрагддаг.