twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Ургац

Amaraa copy 

Ахлагч Ж.Амаржаргал

Дэлхий дээрх цаг хугацаагаа богинохон гэдгийг зүрхэндээ ухаарсан, ургац хураах нь дээд утга учир хэмээн сүнсэндээ мэдэрсэн гал халуун сэтгэлтэй мөртлөө “Юуны өмнө Эзэний хаанчлалыг, Түүний зөв шударгын хамт хүсэн тэмц, тэгвэл танд бусад бүхэн өгөгднө“ гэсэн уриан доор цэвэр зүрхээр Эзэний араас мөшгиж, энэ хорвоо дээр Бурханаас ирэх материаллаг хангалтаас гадна, тэнгэрийн улсад шагнал болон хураагдах олон сүнслэг хөрөнгийг энэ амьдралд нээн илрүүлж, тэрхүү харагдахгүй баялагийн төлөө итгэлээрээ золиос гарган хамтран үйлчлэх халуун хүсэл дүүрэн итгэгч таныг УРГАЦ БҮС эгнээндээ урьж байна.

"Лук 10:2 “Тэр тэдэнд ийн айлдаж байлаа. Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна.”

Түүх ба үүсэл
“Ургац” бүс нь анх 2004 онд хэдхэн гишүүдтэй нээлттэй бүлэг болон үржин гарч байсан. Мөнх хайрын Эзэн Есүс Христэд итгэж, Бурханаас авралыг авах хүмүүс маш олон байх болтугай гэж ерөөн “УРГАЦ” хэмээн нэрлэсэн. Бас нэг утга нь бид өөрсдөө ургацын ажилчид болж, Бурханд үйлчилсээр амьдрах юм. Бүсэд маань 2004 оноос хойш зуу зуун залуус ирж, Бурханы аврал болоод амар тайванг амьдралдаа авсан. Тэдгээр залуусын ихэнхи нь одоо ч Бурхантай хамт байж, Түүний өмнө даруугаар үйлчилж байна. Бидний онцлог бол амьдралд бие даан хөлж тавьж байгаа залуу үеэс - эрч хүчээрээ гайхуулан, эд хөдөлмөрлөж байгаа идэр үеийнхэн хүртэлх 18-40 насны хүчирхэг, хийж бүтээх сэтгэлээр дүүрэн залуус байдаг. Мөн манай бүсийн хамгийн сайхан зүйлсийн нэг бол бидний дундаас Бурханаар удирдуулж, Түүний хайран дээр суурилсан залуу гэр бүлүүд олноороо урган гардаг юм. Одоогоор манай бүсэд 100 гаруй гэр бүл байгуулагдаж, нийгэм болоод цуглаандаа үлгэр дууриал болон амьдарч байна.

Алсын Хараа
Монголоо Христийн дагалдагч болгож, Бурханлаг гэр бүлийг байгуулцгаая.

Зорилго, Зорилт
Бид бол Бурханд итгэсэн залуус. Мөн бид эх орныхоо ирээдүй ба хүч. Тиймээс бидний зорилго, зорилт бол Библиэс сурсан зөв ойлголт, зөв төлөвшилтөөр 1-т өөрийгөө бүтээж, дараа нь гэр бүлээ, цаашлаад нийгмийн салбар бүрт ажиллахдаа зөвт Бурханы зөв, хүчтэй, төлөвшсөн итгэгч байхыг зорьдог. Нэг ёсондоо Эзэн Бурхан манай бүсийн хувь хүн нэг бүрээр дамжин гэр бүлд нь, нийгмийн бүхий л салбарт болон эх орны маань өнцөг булан бүрт хүрэх юм.
Уриа
Бурханы мэлмийд даруу үйлчлэгч байж
Бусдын нүдэнд гэрэл, давс байя.

Үйл ажиллагаа
Бүсэд маань олон хөтөлбөр байдаг. Хамгийн тогтмол хэрнээ бат суурь болсон үйл ажиллагаа бол нээлтэй бүлэг юм. Энэ бүлэг нь манай цуглаанд шинээр ирсэн, эсвэл одоо болтол нээлттэй бүлэгт хамрагдаагүй байгаа залуус болгонд нээлттэй шүү. Ихэнхи залуус маань сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжих үедээ энэ бүсдээ орж ирдэг. Дараа нь тэд маань оюутан насаа үдэж, гэр бүл болоод ажилын их талбарт гардаг. Энэ их шилжилт хөдөлгөөнд гуйвж, дайвалгүй зөв эхлээд зөвөөр үргэлжлүүлэх залуусийг бэлтгэхийн тулд бид хамтдаа залбирч, Бурханыг магтан, хамт Эзэн дотор өсч төлөвшдөг. Мөн манай бүсийн залуус маань чуулганы үйчлэлийн багт хамрагдан үйлчилж байдаг. Үүнд: угтагчийн үйлчлэл, сургалтын алба, хүүхдийн цуглаанын үйлчлэл, магтаалын үйлчлэл, мэдээллийн албаны үйлчлэл гэх мэт үйлчлэлүүд байдаг.
Дараагийн чухал үйл ажиллагаа бол бидний нөхөрлөлт тэмцээн, уралдаанууд. Бид урлаг, спортын ихэнхи төрлөөр тэмцээн уралдаан зохиож, хурд хүч, авъяас чадвараа сорих дуртай. Мөн би дахин хэлье: бид бол залуу хүмүүс. Тиймээс ч бид хайрлан дурлаж, ханьлан суудаг. Бидний бас нэг үйл ажиллагаа бол яахын аргагүй үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн зөвөлгөө, сургалт юм. Одоогийн байдлаар бид дээрх үйл ажиллагааг хувьчилсан зөвөлгөө өгөх хэлбэрээр явуулж байгаа бол удахгүй системчилсэн сургалтуудыг эхлүүлэх болно.

Тоо баримт
2012 оны сүүлээс 2013 оны дунд хүртэл манай бүсэд нийт 20 гаруй нээлттэй бүлэгт 200 гаруй залуус хамрагдаж байна.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.