SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Амьд Үг Христийн Сүм

Шүүх:
Л.Сүх-Очир
2019 оны 11 сарын 17, Ням гариг
Үзсэн: 20
Есүс биднийг дахин нүгэл бүү үйлдээсэй гэж хүсдэг. Гэм нүгэл гэдэг нь Бурханы таалалд нийцэхгүй бүхнийг хэлнэ. Гэм нүгэлтэй орооцолдсоор байх нь Есүсийн таны төлөөх золиос болон төлөвлөгөөг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Дахин нүгэл үйлдэхгүйн тулд та яах ёстой вэ? 1. Гэм нүглийн төлөөх хуулийн шийтгэл нь үхэл гэдгийг ойлгох. Бид бүгд гэмтэй учир биднийг хуулийн шийтгэл хүлээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Шийтгэлгүй мэт өөрийн дур зоргоор амьдрах нь шударга бус үйл юм. Харин Бурхан бол шударга 2. Гэм зэмгүй хүн нэг ч үгүй гэдгийг ухаарах. Итгэгч бидний үүрэг бол зөвхөн Бурхандаа итгэж найдах ба хэн нэгнийг гэмтэй гэмгүйгээр нь ялгах, шүүх эрхтэй нь бид биш. Өөрсдийгөө бусдаас арай бага гэмтэй хэмээн бүү бод. Бид өөрсдийгөө гэмтэй гэж сонсох дургүй байдаг. 3. Гэм нүглийн төлөөх хуулийн шийтгэлээс Есүс л биднийг аварсан гэдгийг санах хэрэгтэй. Таны бүх гэм нүгэл уучлагдсан. Есүс хүмүүсийг яллаж, устгахаар бус гэм нүгэлт хүн бүрийг аврахаар ирсэн. 4. Есүсийг дагадаг хүн амийн гэрэлтэй байх болно. Гэм нүглийг дагаж амьдардаг бол амийн гэрэл үгүй юм. Есүсийг дагаж, түүний үгийг сахидаг нэгэн нь үхлийг хэзээ ч үзэхгүй. Уучлагдсан атлаа алдаагаа давтсаар байх нь уучилж буй зүрх сэтгэлийн үнэ цэнийг үгүйсгэж буй хэрэг.
Ж.Амаржаргал
2019 оны 9 сарын 29, Ням гариг
Үзсэн: 72