ХАЙРЫН ЭРЭЛ
“Хайрын эрэл” үйлчлэлийн баг
Түүх ба үүсэл:
Амьд Үг Чуулганы Агапе бүсийн “Хайрын эрэл” үйлчлэлийн баг нь 2012 оноос эхлэн үйлчлэлээ эхэлсэн.
Зорилго:
Амьдралын алив зовлон бэрхшээлд нухлагдсан, ядарсан нэгэнд амьдрах итгэл найдвар урам өгч Бурханы Агуу Хайраар босгон тэнхрүүлэх хайр ба халамжийн үйлчлэлийг бий болгоно.
Бусдыг тэнхэрүүлэгч нь өөрөө тэнхэрнэ.
Сургаалт үгс 11:25
Уриа:
Бурханы Хайрыг бусдад харуулж, гэрэлт ирээдүй рүү хамтдаа алхацгаая
Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж байгаа хүмүүстэй хамт уйл. Ром 12:15
Тоо баримт:
Тус үйлчлэлийн баг нь одоогоор 15 хүн үйлчилдэг. 2012 онд нийт 66 хүнд үйлчилсэн /давхардсан тоогоор/ 2013 онд нийт 5-р сарын байдлаар 37 хүнд хайрын үйлчлэлийг хүргээд байна.
Үйлчлэлийн багийн танилцуулга
“Хайрын эрэл” багийн үйлчлэл нь:
- Эмнэлэгт эргэлтгүй хэвтэж байгаа хүмүүс
- Гэртэй ганцаараа байгаа өвчтэй хүнд
- Амьдралын хүнд нөхцөлд байгаа буюу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд
- Ядуу айл өрхөд сэтгэл санааны болон материаллаг тусламжийг үзүүлнэ.
*Хайрын эрэл* баг нь:
- Христийн Сүм чуулганууд
- Дүүргүүдийн болон өрхийн эмнэлгүүд
- “Найдвар” хоспис
- “Грийн” хоспис
- Хөнгөвчлөх үйлчилгээний тасгууд
- Сайн дурын байгууллага болон хувь хүмүүстэй хамтран ажилладаг.
“Хайрын эрэл” үйлчлэлийн баг:
Багийн ахлагч: Н.Маньбазар
Гишүүд:
В.Гэрэлмаа | Н.Чимэднамжил |
Б.Уранчимэг | О.Отгонлхагва |
Д.Мөнх-Эрдэнэ | Д.Оюун |
Г.Оюунцэцэг | В.Мөнхбаатар |
Л.Зогзолмаа | Ч.Үзмээ |
Б.Цэрэннадмид | Г.Базараа |
С.Долгорсүрэн | Ц.Төмөрбаатар |
П.Оюунцэцэг | Н.Оюунцэцэг |
Г.Чулуунцогт | Э.Ариунжаргал |
С.Өнөрмаа | Л.Мөрөнбаатар |
Д.Болд | М.Гоёчимэг |