twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)
2017 оны 7 сарын 16, Ням гариг

Бурханы агуу ажлыг хэрхэн амсах вэ?

Үзсэн: 1640
47 мин
номлогч Тонг Лю

Бидний өмнө маш олон зүйлс тодорхой бус байна. Яг ийм тодохойгүй мөчид Бурханы агуу ажлыг хэрхэн амсах вэ?
1. Бид гал халуун сэтгэлээр залбирах
1. 1. Ариун сүнстэй хамт байж, сүнсээр залбир. Бид олон удаа эзэний өмнө хүрч ирээд яриад л байдаг. Эзэн үгээ хэлэх гэхэд ярьж дуусаад явчихсан байдаг. Ариун Сүнсийг сонсохын тулд залбирч бай.
1. 2. Ямар ч нөхцөлд залбир. Замын түгжрэлд байсан ч... Залбирахын тулд заавал нүдээ аних шаардлага байхгүй. Алхаж байхдаа ч залбир. Залбирахын тулд зөвхөн сүмд ирэх биш. Хаа ч байсан залбир. Бид хэтэрхий эрт залбирахаа больдог. Матай 14:41-д Есүс гэтсэмэнд залбирч байхдаа унтаж байсан дагалдагч нартаа хандан. Та нар унтсаар л байна уу. Одоо хангалттай. Унтаад байх цаг биш. Залбир гэж хэлж байна.
2. Сэргэн мандлын төлөө залбир, халуун сэтгэлтэй бай.
3. Бурханаас өгөгдөж байгаа боломжийг шүүрч ав. Ингэвэл Бурханы агуу ажлуудыг амсах болно. Бурхан маш олон удаа боломжуудыг өгдөг. Асуудлууд үргэлж байна. Боломж бас үргэлж байна. Боломжийг шүүрч авснаар асуудлыг шийднэ. Та боломжийг олж харсан байх ёстой. Боломжийг алдвал тэр эргэж ирэхгүй. Боломжийг алддаггүй сайн нярав бай. Ингэснээр Бурханы агуу гайхамшгийг амссаар байх болно.

Дуу бичлэг татах
logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.