twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Түүний хайр энэрэл мөнхийнх

Posted in Нийтлэл

2016 09 11

ЭЗЭНд талархагтун.Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх. Дуулал 136:1


Мөнхөд байх зүйл үгүй учир танд энэ дэлхийд удаан амьдрах шаардлага байхгүй. Бидний бахархалтайгаар худалдаж авсан машин маань элэгдэн эвдэрч, хамгаас хайртай бүхэн мөнх бусын хэцүүг харуулна. Өндөр үнээр авсан хувцас тань хуучирч муудан хаягддаг. Удаан үргэлжилнэ хэмээн бидний найдсан харилцаа тасарч хагацал гунигийг үлдээдэг. Харин Бурханы хайр энэрлээс өөр мөнхөд байдаг юм гэж үгүй. Дуулал 136-д энэ гайхамшигтай үнэнийг 26 удаа тунхаглажээ. Дуулал номыг бичигч Бурханыг магтаж болох ямар нэг учир шалтгааныг тоочих бүрдээ “Түүний хайр энэрэл мөнхийнх” хэмээн тунхаглажээ.
Энэ юу гэсэн үг болохыг та тунгаан бодно уу. Гэм нүгэл үйлдсэний минь дараа бидэнд уучлал хэрэгтэй болдог учраас Түүний хайр энэрэл мөнхөд байдаг. Бидний амьдрал захирагдахааргүй эмх замбараагүй болдог учраас Түүний хайр энэрэл мөнхөд байдаг. Нэг ч хүн бидэнд туслахгүй тийм өдөр бидний амьдралд ирдэг учраас Түүний хайр энэрэл мөнхөд байдаг. Бид өдөр бүр өвчин шаналал, цөхрөл, зөрчилтэй нүүр тулан учирдаг учраас Түүний хайр энэрэл мөнхөд байдаг. Бид амьдралынхаа хамгийн хэцүү үед ч Дуулал номыг бичигчтэй нэгэн адилаар Бурханыг магтаж болно. Яагаад гэвэл Бурханы хайр энэрэл үргэлж шинээрээ. Бурханы мөнхийн хайр энэрлээс илүү том асуудал гэж байхгүй.
Харин Түүний өмнө таны Түүнйг хайрлах хайр хүндэтгэл шинэ байх болтугай!

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.