twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Итгэлийн дайчид

Posted in Нийтлэл

Soldier1

“Амьд Үг” Чуулганы гишүүддээ Үйлчлэлийн Шинэ Жилийн Баярын Мэнд Хүргэе!

Би дайны тухай олон ном зохиол уншиж, мөн олон кино үзсэн. Ялангуяа дэлхийн II дайны тухай зохиолуудыг уншиж, кинонууд үзэх үед тухайн үед би төрсөн бол яг тэдгээр дайчдын адил баатар болох байсан даа гэж боддог байж билээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байсан олон зоригт дайчдын тухай сонсох үед бид тэднээр бахархдаг. Тэдний золиосолсон амьдрал өнөөдрийн Монгол улсын маань эрх чөлөө, тусгаар тогтнолын суурь болсон билээ.
Христ Есүсийн дагалдагчдаа! Энэ цаг үед бид сүнсний дайнд оролцож байна. Энэ дэлхийгээс явах хүртэл бид энэхүү дайнд тулалдсаар л байх болно. Бидний энэ тулааны үр дүнд хүмүүс үүрд мөнхийн эрх чөлөөг хүлээн авдаг. Энэ дэлхий дээрх амьдрал дууссан ч бидний тэмцлийн үр дүнд мянга мянган, сая сая хүмүүс мөнх амийг аван үүрд мөнхөд Бурхантай хамт байх болно! Энэ гайхалтай биш гэж үү?
2Тимот 2:3-4 “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй.” өгүүлсний дагуу бид бол итгэлийн дайчид. Бид Бурханы армид цэрэгт татагдсан Түүгээр дуудагдсан цэргүүд! Бидний тэмцэл мах цусны эсрэг биш, хүмүүсийн эсрэг биш харин тэдний авралын төлөө билээ! Та бидний зориулсан, золиосолсон энэ итгэлийн амьдрал эх орны маань эрүүл, зөв нийгмийн суурь болох болно.
2016-2017 Үйлчлэлийн Шинэ Жилд Бурханд таалагдсан итгэлийн дайчид болон хамтдаа үйлчилцгээе! Бид энэ дэлхий дээрх амьдралынхаа төгсгөл хүртэл мянга мянган хүмүүсийн сүнсийг аврахын төлөө дуудагдсан итгэлийн цэрэг гэдгээ ухамсарлан Бурханы Сүр Жавхлант Чуулганыг байгуулан үйлчлэн амьдарцгаая!
тэргүүн пастор, тантай хамт тэмцэгч итгэлийн цэрэг Л. Батболд

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.