twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

АНХИЛУУН ҮНЭР

Posted in Нийтлэл

smell

Олон хүн цугласан газар таатай таагүй олон үнэр холилдон байдгийг бид мэднэ. Ялангуяа нийтийн унаа автобус, галт тэрэг гээд л. Тэнд үнэр тийм ч таатай биш. Архи тамхи, хир буртаг, элдэв янзын үнэртэн үнэртэнэ шүү дээ.

Библид хэлэхдээ биднийг Бурханы өмнө анхилуун үнэрт тахил хэмээсэн байдаг. “Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг. Учир нь аврагдаж буй болон мөхөж буйчуудын дунд бид, Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр юм. Нэгэнд нь аминаас амь дахь үнэр, нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?” 2 Коринт 2:14-16 Элч нарын ялгуулсан амьдралаар дамжуулан Христ Эзэний тухай итгэл мэдлэгийн анхилуун үнэр хаа сайгүй тархсан. Үүнээс болж бид ч бас Түүнийх болсон. Христийн тухай Сайн мэдээг хуваалцдаг итгэгч бүр анхилуун үнэртэнтэй адил юм. Та бид бол Христийн анхилуун үнэр юм. Христэд итгэх итгэлээр аврагдаж буй хүмүүст Христийн “анхилуун үнэр” нь амийн үнэр билээ. Итгэлгүйгээс мөхөж буй хүмүүст Христийн анхилуун үнэр нь үхлийн үнэр юм. Учир нь итгэлгүй хүмүүс бүгд буруушаагдаж, үхлийн ялыг хүлээх болно (Иохан 3:36; 1Коринт 1:18).

Христэд итгэгч хүн бүр өөрөөсөө “Миний амьдралд Христийн анхилуун үнэр байна уу? Эсвэл нүгэл болон хувиа хичээсэн байдлын үнэр л байна уу?” гэж асуух хэрэгтэй. Паул, Хэн эдгээрт чадвартай вэ? хэмээн (з.16) асуужээ. Өөрөөр хэлбэл, хэнд элч хүний хувьд хүлээдэг агуу үүрэг хариуцлагад хүрэлцэхүйц, хангалттай хүч болон мэргэн ухаан байна вэ? Үнэн хэрэгтээ элч нар өөрсдийнх нь үгийг сонсож байгаа хүмүүсийн амь болон үхлийг гартаа барьж байдаг. Ямар их хариуцлага вэ! Тиймд, хэн эдгээрт чадвартай вэ? Паул үүний хариултыг 2Коринт 3:5-д өгчээ ... бидний чадвар Бурханаас гардаг юм.

Чадвар нь Бурханаас гардаг хүмүүс "Христийн анхилуун үнэр”-ийг дэлхий даяар авч явах чадвартай байх болно. Та бол амийн хүчийг тээгч Амьд Ариун Анхилам үнэрт тахил шүү.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.