twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Бурхан тантай дотно байхыг хүсдэг

Posted in Нийтлэл

2016.08.21

Нэг залуу үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйд сэтгэл алдарчээ. Залуу ажил ихтэй тул хааяа нэг захиа бичиж шуудан зөөгчөөр дамжуулан бүсгүй рүү илгээдэг байж. Тэрээр захиандаа бүсгүйг ямар үзэсгэлэнтэй болохыг байнга дурьддаг байж.

Хэсэг хугацааны дараа залуу бүсгүйн гэрт ирж гайхалтай цэцгийн баглаа бэлэглэн гэрлэх санал тавьжээ. Бүсгүй тэр үед инээмсэглэн залууд хандан эелдэгээр гэрлэх саналыг нь хүлээж авч чадахгүй нь гэдгээ илэрхийлэн, хайртай хүн байгаа гэдгээ хэлжээ.

Тэгээд бүсгүй өөрийн хайртай хүнээ танилцуулахад өнөөх залуу нь нөгөө шуудан зөөгч залуу байж гэнэ. Залуу гайхан эндүүрэл гарч гэж бодон шуудан хүргэгчийн өгдөг захиа нь өөрийнх нь захиа байсныг хэлэхэд бүсгүй: - Тэр захианууд таны бичсэн захиа гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ би тантай биечлэн уулзаж, ярилцаж байгаагүй. Харин шуудан зөөгч залуу өдөр бүр надтай уулздаг байсан. Би огт танихгүй хүнтэйгээ гэрлэж чадахгүй шүү дээ, таныг бас би сайн мэдэхгүй шүү дээ гэж хэлж.

Бид энэ түүхээс нэг зүйлийг ойлгож болно. Бид хэн нэгэнтэй ойртон дотносохыг хүсвэл биечлэн уулзаж, цаг заваа зориулж байх хэрэгтэй.

Христ итгэлийн амьдралд ийм тохиолдол их байдаг. Бүгд Бурхантай ойртон дотносохыг хүсдэг боловч хааяа нэг баярын цуглаанд ирэхдээ л “Та бол сайн Бурхан” хэмээн магтан дуулдаг. Харин байнга Бурханд цаг гаргаж чаддаггүй, сэтгэлээ нээн ний нуугүй Түүнтэй ярилцдаггүй. Тэгээд Бурханыг сайн таньж чадаагүйгээсээ болж амьдралд тань хандсан Бурханы төлөвлөгөөг ойлгодоггүй.

Гэхдээ танд дуулгах нэгэн сайхан мэдээ байгаа нь өдөр бүр Өөртэй нь хамт байхыг Бурхан танаас хүсэн, таныг хайрласан хэвээр байдаг. Тэр тантай дотно харилцаатай байхыг хүсдэг. Ингэхийн тулд л Бурхан өөрийн хайртай Хүүгээ бидэнд өгсөн билээ. Та Бурханыг илүү таньж мэдэж, Түүнтэй дотно байхыг хүсвэл өдөр бүр Библиэ уншиж, өдөр бүр Түүнтэй чин сэтгэлээсээ ярилцан залбирч байгаарай.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.