twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Бардам зангаас болгоомжлогтун

Posted in Нийтлэл

2016.08.14 

«Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ»
(Сургаалт үгс 21:4)

Хүн нийгэмд эзлэх байр суурь нь өөрчлөгдөхөд бардам болж болдог Бурханд чин зүрхнээсээ үйлчилдэг байсан Христ итгэлт хүн хүртэл эд хөрөнгө нь арвижиж, албан тушаал ахихлаараа бардам болох аюул байдаг ажээ. Түүнчлэн, амжилт бүтээл, эрдэм мэдлэг, авьяас чадварыг нь бусад хүн шагшин магтахад биеэ тоож эхэлдэг. Тиймд, Христ итгэлт хүн бардам болохоос сэрэмжлэх ёстой. Энэ нь, ажилдаа амжилт гаргаж байгаа юм уу, эсвэл өндөр үүрэг хариуцлага хүлээх болсон хүнд бүр ч их хамаатай.
Бардам зан болон бусад муу хандлага Бурхантай тогтоосон эрхэм харьцааг эвдэн бусниулах аюултай. Хаан ширээнд суугаад удаагүй байсан Уззиаг жишээ болгон ярилцъя. «Тэр... ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. ... Тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав» хэмээн Библид өгүүлдэг (Шастирын дэд 26:4, 5). Гэвч «зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж, тэрээр завхарч», нэрээ хугалжээ. Биеэ хэт тоосон тул утлага уугиулахаар сүмд орсон. Тахилчид түүнд ийм ёс алдсан зүйл хийхгүй байхыг анхааруулсанд Уззиа «уурлан хилэгнэжээ». Үүнээс болж Еховагийн шийтгэлийг хүртэн уяман өвчинд баригдаж, эцэстээ Бурхны тааллыг ололгүй нас барсан (Шастирын дэд 26:16–21).
Хезекиа хааны жишээг харьцуулж үзье. «Түүний зүрх бардам болсноос» нэрээ хугалах шахжээ. Гэхдээ «зүрхнийхээ бардамналыг номхруулж» Бурхны таалалд дахин багтсан нь сайшаалтай (Шастирын дэд 32:25, 26). Хезекиагийн бардам занг анагаах эм нь даруу зан байсныг анхааръя. Үнэхээр, даруу зан бол бардам зангийн эсрэг чанар юм.
Үүний хажуугаар, бардам зан ямар балаг тарьсныг хэзээ ч мартахгүй байя. «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг» учраас энэ муухай зантай шийдвэртэй тэмцэцгээе. Христэд итгэгч та бид даруу байхын төлөө мэрийвэл бардам хүмүүс болон тэдний үйл хэргийг дэлхийгээс арчих Бурханы агуу өдрийг эсэн мэнд давах ирээдүй өмнө маань бий. Тэр цагт «хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө» (Исаиа 2:17).

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.