twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Бурхан бол Агуу

Posted in Нийтлэл

2015-09-13

Унших: Иошуа 4:1-24

Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж хэл.

Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ.

Энэ нь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.

Бурхан бол Агуу Бурхан. Түүнтэй хамт байхад боломжгүй зүйл гэж байхгүй.Тэр уулыг хөдөлгөж, нарыг зогсоож, мөн өвчтэй хүнийг эдгээж чадна.

Иошуа 4 -р бүлэг дээр Бурхан хэрхэн Израйлчуудыг Өөрийн Амласан Газраа авч ирэх гайхамшигт ажлаа хийснийг унших болно. Бурхан амлалтынхаа дагуу Израйлчуудыг боолчлолоос эрх чөлөө рүү гаргасан. Хийсэн тэр зүйл нь агуу байсан бөгөөд Бурхан Израйлчуудыг тэдний төлөө Өөрийнх нь хийсэн зүйлийг мартахыг хүсээгүй. Бурхан Израйлчуудыг өөрсдийнх нь төлөө Түүний хийсэн гайхамшгийг ба Тэр ямар агуу, хүчирхэг Бурхан болохыг үүрд санахыг хүссэн.

Бурханы амьдралд тань хийсэн гайхамшигт зүйлсийг эргэн санаарай. Тэрээр магадгүй таныг өвчнөөс тань эдгээсэн эсвэл муу зуршлын боолчлолоос чөлөөлөн өөрийг чинь Амлалтын газарт авч ирсэн байх. Өнөөдөр Бурханы таны амьдралд хийсэн гайхамшигт зүйлсийг эргэн санахад цаг гаргаарай. Түүнд алдрыг өргөн, таны амьдралд Түүний хийсэн гайхамшигт зүйлсийг хэзээ ч мартахгүй гэдгээ хэлээрэй.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.