twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Ангаахайнууд

Posted in Нийтлэл

young bird

ангаахайнуудаас суралцах нь...

Нэгэн удаа би уул толгодоор хэрэн явахдаа хадан хясааны оройд гарч уудам хөндийг ширтэн амсхийх зуураа модны мөчир дунд шувууны үүр байхыг олж харав. Дотор нь хэдэн ангаахай орь дуу тавин чарлалдаж байлаа. Тэгтэл эх шувуу хошуундаа хоол зуусаар эргэн ирж буйг би харав. Ангаахайнууд нь далавчны чимээгээр эхийнхээ ойртож буйг мэдрээд бяцхан хошуугаа ангалзуулан улам чангаар ганганалдав Харин эх шувууг хоол өгчихөөд дахин нисэн одоход тэд чимээгүй болов. Би доош буун ойртож, харахад тэр ангаахайнууд дөнгөж саяхан өндөгнөөсөө гарсан, нүдээ хараахан нээгээгүй болохыг нь олж мэдлээ. Тэд эхийгээ хараагүй атлаа түүнийг ойртонгуут хошуугаа нээн авчирсан хоолыг нь нэхэж байжээ.

“Ээж маань мөн болов уу? Эсвэл дайсан юм болов уу? Ямар хоол өгч байгаа юм бол оо? Хоол юм уу, хор юм уу? Үүнийг мэдэж байж л хошуугаа нээнэ дээ!” гэж энэ өрөвдмөөр бяцхан ангаахайнууд бодоо ч үгүй.
Хэрэв тэгж бодсон бол тэд хэзээ ч үнэнийг олж мэдэлгүйгээр нүдээ нээхээсээ өмнө өлбөрч үхэх байсан. Гэвч тэд эхийнхээ хайранд өчүүхэн ч эргэлзээгүй бөгөөд хэдэн өдрийн дараа нүдээ нээхдээ түүнийг дэргэдээ хамт байгааг хараад баярлах болно. Өдрөөс өдөрт тэд улам хүчтэй, ээжтэйгээ улам адилхан болж удалгүй уудам хөх тэнгэрт эрх дураараа дүүлэн нисэж чаддаг болно.

Хүмүүс бид өөрсдийгөө дээд төрөлтөн гэж боддог боловч жирийн шувуудаас суралцах хэрэгтэй биш гэж үү?
Бид үргэлж Бурханы шударга байдал, хайрын тухай асууж эргэлздэг. Харин Эзэн маань: “Намайг хараагүй атлаа Надад итгэсэн хүн ерөөлтэй еэ” гэжээ. Бид сэтгэл зүрхээ Бурханд нээхдээ ер бусын хоолыг нь авч, сүнсний хувьд нас бие гүйцэх хүртлээ улам бүр Бурхантай адил болж өсдөг. Тэгээд нэгэн цагт сүнсний минь нүд нээгдэхэд бид Бурханы оршихуйг олж хараад үгээр хэлэхийн аргагүй, хэзээ ч дуусашгүй их аз жаргалтай болно.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.