twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Гэрэлт ирээдүй рүү алхагтун!

Posted in Нийтлэл

Light

Зүрх чинь гэрлээр дүүрвэл ирээдүй чинь сайхан харагдана.

Амьдралд гунигтай өдрүүд бишгүй их бий. Гунигтай өдөр болгоныг тоолоод, тоочоод байвал ирээдүй тэр чигээрээ гунигтай харагдана.

Зүрх чинь гэрлээр дүүрвэл ирээдүй чинь сайхан харагдана. Тэр гэрэл бидний зүрхийг бүхлээр нь гэрэлтүүлж, цэлмээж, нүдийг минь итгэл найдвараар гэрэлтүүлдэг.

Ирээдүй тань бүрхэг байна уу? Бүх юм бүтэхгүй, хажуудах хүндээ ярьсан ч таныг ойлгохгүй юм шиг мэдрэмж таныг бүрхэж байна уу? Инээж байгаа хүмүүсийг хараад атаархах сэтгэл төрж байна уу? Бүх юм гялалзаж байгаа хүнийг хараад яаж ингэж чадаж байнаа гэж бахархаж байна уу? Бүх хүмүүсийн дундаас та л ганцаараа азгүй юм шиг өөрийгөө зүхэх, өрөвдөх сэтгэлд цөхөрч явна уу? Та өөртөө болон бусдад уурлаж байна уу? Буруутгаж байна уу?

Амьдрал үхэх хүртэл дуусаагүй шүү анд минь! Бидний ирээдүй маань өдөр тутмын том, жижиг сонголт бүрт багтаж байгааг санаарай. Сэтгэл хөдлөл гэдэг суурьгүй. Түүн дээр амьдралаа бүү бариарай. Харин бат суурь болсон Есүсийн үгэндээр амьдралаа бариарай.

Тэр бол гэрэл. Тэр гэрэл бидний амьдралыг гэрэлтүүлж амьдралын харанхуйг цоо нэвтэлж ирээдүйг бидэнд харуулах болно! Шөнийг гунигтай өнгөрөөсөн ч маргааш шинэ өглөө биднийг угтах болно! Хэзээ ч амьдарч үзээгүй шинэ өглөө, шинэ өдөр бидэнд ирэх болно. Тиймд зүрхнийхээ гунигт өөрийгөө бүү согтоо, маргаашийн. шинэ өдөр гунигийнхаа шарыг тайлж байгаа юм шиг шинэ өдрийг гунигаар бүү угтаарай.

Маргааш эртлэн босоод хэн ч байхгүй газар нүдээ аниад сэтгэлдээ Бурханы амласан сайхан ирээдүйг төсөөлөөрэй. Тэр төсөөлөл чинь Ариун Сүнсээр хөтлөгдөн зурагдахдаа улам тод, улам баялаг, улам сайхан, улам гэрэлтэй, улам чинээлэг, улам эрүүл саруул, улам хүчирхэг болж байгааг та харах болно. Тэгээд тийм ирээдүй рүү ойртох шинэ өдөр энэ юм шүү гээд энэ өдрийг ариг гамтай зөв хэрэглээрэй.

Ууртай, гунигтай, тэмцэлд цуцсан өчигдрийг орхиж амар тайван, баяр хөөртэй сэтгэлээр шинэ өдрийг угтаарай!

Эзэн таныг ивээж, зүрхийг чинь гэрлээрээ дүүргэх болтугай! Ирээдүй чинь ямар сайхан байгааг зүрхэнд чинь харуулах болтугай.

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.