twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Итгэл

Posted in Нийтлэл

 

origin 5465360178

Үйлсгүй итгэл нь үхмэл юм.

Халуун орны нэг тосгонд бороо хургүй ган гачиг болжээ. Хотын амьтай бүхэн хур бороо ороосой хэмээн чин сэтгэлээсээ хүснэ.

Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан учир тосгоны сүмийн ахлагч нэгэн санаачлагыг гаргаж, тосгоны бүх иргэдэд гол талбай дээр цуглан Бурханаас хур бороо оруулахыг гуйн залбирах зарыг тарааж гэнэ.
Товлосон өдөр болж тосгоны бүх иргэд төв талбай дээрээ цуглан бүгд өндөр дуугаар хашгирах нэгэн нь хашгирч, дуулах нэгэн нь дуулж хур бороо оруулж өгөхийг Бурханаас гуйж гэнэ.

Гэтэл тун удалгүй тэнгэрт үүл бий болон дусал дуслаар бороо орж эхлэн, аажим аажмаар ширүүсэн нэлээн усархаг орсон байна. Талбай дээр цугласан олон баярлан хөөрч бөөн баяр болсон ч бүгд бороонд шалбайтал норсон байна. Харин тэнд нэг бяцхан охин л хуурай хувцастай үлджээ. Учир нь тэр охин л ганцаараа борооны шүхэртэй талбай дээр хүрч ирсэн байлаа.

Талбай дээр цугласан олон зуун хүмүүсээс ганц л хүн Бурхан бороо оруулна гэдэгт итгэж байсан тухай энэ түүх их зүйлийг өгүүлнэ.

Олон хүн Бурханд итгэж байна гэж хэлдэг ч цөөхөн хүн л итгэлийнхээ дагуу үйлсийг гаргадаг.

Итгэл бол сохор зүйл биш юм. Тэр бяцхан охин итгэсэн учраас бороонд норохгүйн тулд шүхэр авч ирсэн. Харин бусад хүмүүс тэр ч байтугай сүмийн ахлагч нь хүртэл зүгээр л Бурханаас гуйгаад үзэе гэсэн бодолтой байснаас бороо орно гэдэгт итгээгүй.

Магадгүй Бурханд тэр бяцхан охины итгэл таалагдсан учир тэр нутагт хур бороог оруулсан байж болох...

Олон хүн чанга, хашгирсан залбирал, авъяаслаг хөгжимчидтэй магтаал, нэгдсэн том үйл ажиллагаагаар дамжуулан Бурхан ажлаа хийдэг, ивээдэг, ерөөдөг гэж эндүүрдэг байх.

Харин Бурхан итгэлээр дамжуулан Өөрийн ажлаа хийдэг билээ.

Библид ийнхүү хэлсэн байдаг.

Итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Еврей 58:6

Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. Иаков 2:17

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.