twitter

SundaySermon copy

kingdom palace

Интернэт радио (Шинэ цонхонд)

Сургуулийн захирлын мэндчилгээ

MunkhulziiСайн байна уу? Тантай Эзэн Есүсийн нэрээр мэндчилж байна.

Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авсан хүн бүр аливаа номлолын салхи, хүмүүсийн башир арганд туугдалгүй, төлөвшсөн хүн болж, хайр дотор үнэнийг ярин Христ уруу бүх талаар өсөхийн тулд сургагдан бэлтгэгдэх зайлшгүй шаардлагатай байдаг (Эфес 4:13-15).

Та нийгмийн аль ч салбарт ажиллаж байсан Түүнтэй хамт цагийг өнгөрүүлж, дотно харилцааг байгуулан, Эзэн Есүсийн дүр төрхтэй адил болохгүй л бол Христийн сайн дагалдагч байж чадахгүй билээ. “Амийн Гол” үйлчлэлийн сургууль нь дээрх зорилгын төлөө чармайн ажилладаг бөгөөд Христийн биеийн нэг хэсэг болохын хувьд Бурханаар дуудагдсан дуудлагынхаа төлөө зэвсэглэгдэн бэлтгэгдэж, өдөр бүрийн амьдралаа Түүгээр удирдуулж, амьдралынхаа бат суурийг Бурхан дотор тавихыг хүссэн хэн бүхэнд бид туслахад бэлэн байна.

Та манай сургуульд суралцсанаар итгэлийнхээ амьдралд шинэ аялал, шинэ үеийг эхлүүлэх болно. Бурханы танд зориулсан дуудлагыг хүлээн авахаа бүү хойшлуул! Хувь тавилан тань биелэлээ олох агуу аялалд бидэнтэй нэгдэгтүн!

АГУС-ийн захирал Ч.Мөнх-Өлзий

logo

Бурханы Сүр Жавхлант Чуулганыг Байгуулцгаая!

БИДНИЙ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНИЙ
ХУУДСААР ЗОЧЛООРОЙ.